Monday, April 16, 2012

Чиний өөртөө итгэлтэй байдалд халдаж чадахгүй 3 зүйл

Мэдээж чи бол хаана ч явсан харцаа өргөж явдаг өөртөө итгэлтэй бүсгүй. Гэхдээ чиний өөртөө итгэх итгэл чин сэтгэлийнх үү, аль эсвэл өнгөн талынх уу? Үүнийг мэдэхэд амархан.


Хэрвээ чи сайхан эрийн гарнаас сугадаад явж байхдаа өөртөө итгэлтэй байдаг мөртлөө, ганц бие болоод ирэхээрээ эсвэл бүтэлгүй дурлалтай учрахаараа өөрийгөө анхаарахаа больдог зуршилтай бол чиний бардам зан зөвхөн өнгөн талынх бололтой. Бидний өөртөө итгэлтэй байдлыг зүлгэж өгдөг хэд хэдэн зүйл бий, мөнгө, гадна үзэмж, сайхан залуу, найз нөхөд. Гэвч энэ нь биднийг ямар хүндэлмээр эмэгтэй болохыг баталж өгдөг хүчин зүйлс болохоос, тэр чигтээ өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог бүрдүүлэгчид биш юм. Өөртөө итгэлтэй байдлыг чи зөвхөн дотроосоо бүрдүүлэх ёстой. Ямартай ч дараах 3 зүйл чамд нөлөөлдөг байх ёсгүй.
1. Эр хүн
Ганц бие болмогцоо л сэтгэл санаагаар унаж биеэ авч явах байдалдаа анхаарал хандуулахаа больж, өдөржин гэртээ бүгэж эхэлдэг бол чиний өөртөө итгэх итгэл эр хүнээс хамааралтай юм байна. Ганцаараа байхдаа ч бүрэн аз жаргалтай байж чаддагүй эмэгтэйчүүд, хоёулаа болсон хойноо өөрийгөө ор тас мартаж, зөвхөн тэр хүний төлөө амьдардаг юм шиг бүхнээ золиослох гээд байдаг талтай. Учир нь тэр өөрийнхөө үнэ цэнийг жинхэнэ утгаар нь таньж мэдээгүй яваа юм.
Тэдэнгүй л бол амьсгалж чаддаггүй мэт, үргэлж эрчүүдийг ангуучилж явдаг бүсгүйчүүд ч энэ төрөлд багтана. Өөрийнхөө чин хүслийг таниагүй мөртлөө бусдыг танина гэдэг боломжгүй зүйл. Хэрвээ чи энэ хэвээрээ л байх юм бол байнга бүтэлгүй дурлалтай учрах магадлалтай. Чи яг үнэндээ ямар хүнтэй байхыг хүсдэг вэ? Чамд зүгээр л эрэгтэй хүн хэрэгтэй юу, жинхэнэ чамд тохирох сайн залуу хэрэгтэй юу? Өөртөө ямар хүн тохирохыг олж мэдэхийг хичээ. Тэгэхийн тулд өөрийгөө тань. Хэсэг ганцаараа байж, зөвхөн өөрөөрөө сэтгэл хангалуун байж сурах нь чухал.
2. Нүүр будалт
Үзэсгэлэнт залуу бүсгүйчүүдийн минь дунд нүдэндээ гоёлын линз зүүхгүй л бол гэрээсээ гарч чаддаггүй, үгүй ээ гарахыг хүсдэггүй бүсгүйчүүд хэр олон бол? “Зүүгээд сурчихсан болохоор” гэдэг шалтагийг энд тооцмооргүй санагдана. Энэ үг бол өөрийгөө ямар нэг өөрийн биш юмаар халхлахгүй л бол олон хүний өмнө итгэлтэй байж чадахгүй байсаар байгаад “сурчихсан” гэдэгтэй утга нэг сонсогдоно. Сайхан гадаад үзэмж нь бидний өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг нь үнэн боловч, нүүр будалт, хувцас, гоо заслын бүтээгдэхүүнүүд байхгүй л бол харцаа гудайлгаж, ичих шалтгаан байхгүй юм. Учир нь тэдгээр өнгөн талын чимэглэл л чиний гоо сайхан биш. Чиний гоо сайхан бол ЧИ юм.
3. Найзууд
Нэг тийм найзууд байдаг даа. Чиний сэтгэлийг үе үе тайван биш болгож, бачимдуулж орхидог хирнээ, хамт байхад инээд наргианаар тасардаггүй. Чиний авсан шинэ хувцас болгоныг, шинэ найз залуу болгоныг чинь өөлж гоочилдог гэдгийг нь чи мэддэг мөртлөө тэдэнгүй л бол яагаад ч юм байж чаддаггүй. Ийм найзууд чиний имиджийн нэг хэсэг болсон байдаг учраас, чиний өөртөө итгэх итгэл тэднээс хамааралтай байгаа юм. Тэднээс салчих юм бол бусад хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй мэт сэтгэгдэл төрдөг бол даруйхан өөрийнхөө тусгаар тогтнолыг тогтоо. Заавал тэднээс салах албагүй. Сэтгэлдээ өөрийгөө тэдэнгүйгээр төсөөлж чаддаг болгоход л болно.
Өнгөн талын өөртөө итгэх итгэл биш, энэ биеэ, энэ БИ-гээ гадны хүчин зүйлсийн нөлөөгүйгээр өргөж, хүндэлж явдаг чин сэтгэлийн итгэлтэй болоорой. Бусад бүх зүйл чамайг зөвхөн өнгөлөгч болохоос, чамайг бүрдүүлдэгч биш юм.

 

4-р сарын зурхай

4-р сарын од эрхсийн шивнээг сонсохоос тэсэн ядан хүлээж суув уу? Хүсэн хүлээсэн зүйлс чинь хэр бүтэмжтэй байхыг, болгоомжилж байсан хэрэг чинь хэр холуур тойрохыг зурхайнаас уншаарай.

Хонь

Энэ сар хонины ордынхны хувьд, ялангуяа урсгалаар явдаггүй юмыг урдаас тооцоолж чаддаг хүмүүсийн хувьд амжилт ихтэй байна. Сарын эхээр хүсэж байгаа зүйлээ бодит нөхцөл байдалтай уялдуулахыг хичээ. Хэрвээ танд одоо хийж байгаа ажил чинь хангалтгүй санагдвал эрсдлээс айлгүй хурдан хийж дуусгаад шинэ ажил эхлүүл. Энэ сар таны сар учраас зөнгөөрөө сонгосон салбар чинь насан туршдаа таны хийх ажил болохыг ч үгүйсгэхгүй. Сарын дундуур эргэн тойрныхоо хүмүүсийн ятгалганд бүү авт, таныг уруу татаж төлөвлөсөн зүйлээс чинь татгалзуулах ч юмуу ямар нэг байдлаар хууран мэхэлж мэднэ. Өөрийнхөө зарчим, хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих аваас бүх зүйл чинь бүтэмжтэй байх болно. Сарын сүүлээр бүтэхгүй гэж бодож байсан ажил чинь бүтэх юм уу мухардалд ороод байсан харилцаа чинь сэргэнэ.
Ээлтэй өдрүүд: 18, 19, 22
Анхаарах өдрүүд: 6, 13-15, 21, 28, 29.

Үхэр

Үхрийн ордынхныг энэ сард амжилт ивээнэ. Тэд ихийг хийж бүтээж чадахаабаталж чадах учраас тэднийг басамжилдаг байсан хүмүүс зөв зам, зорилгодоо хүрэх зөв арга сонгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Сарын эхээр та сэтгэлдээ нийцсэн ажил сонгох юмуу таныг бүрэн эзэмдэх шинэ хоббитой болно. Гэхдээ онц хэрэгцээгүй зүйлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Сарын дундуур санал нийлдэггүй хүмүүстэйгээ муудалцах магадлалтай. Тэднийг үгэндээ оруулах гэж цаг үрэх хэрэггүй, өөрийнхөөрөө л бүхнийг хий, цагаа дэмий үрэхийн нэмэр. Угаас ялагчдыг шүүдэггүй шүү дээ. Сарын сүүлд үнэтэй эд зүйл авах, ажил төрлийн болон хувийн урт удаан харилцааны эхлэл тавигдахад ээлтэй.
Ээлтэй өдрүүд: : 2, 16, 22, 30
Анхаарах өдрүүд: 3, 10, 17

Ихэр

Нуугдмал авъяас чадвараа ашиглах боломж олдоно. Тиймээс эртнээс ном бичих ч юмуу ямар нэг шинэ зүйл хийхээр шийдсэн бол урагшаа. Та зөвхөн эргэн тойрныхоо хүмүүсийнхээ ч биш өөрийнхөө ч санаанд ороогүй авъяас чадвараа нээн илрүүлнэ. Сарын эхэнд та хувийн бүхий л төслөө амжилттай хэрэгжүүлэх бөгөөд хүмүүс таныг үг дуугүй хүлээн зөвшөөрөх учраас өөрийнхөө зөв гэдэгт хэнийг ч итгүүлж чадна. Сарын дундуур өөрөөсөө хүчтэй юмуу нөлөө ихтэй хүмүүстэй дэмий маргалдах хэрэггүй. Маргааны гол шалтгаан нь атаархал байх магадлал өндөр учраас өөрийнхөөрөө зүтгэхээс өмнө эсрэг талдаа нотлоод харуулчих бодит баримт бий эсэхийг нягтал. Сарын сүүлээр өөртэйгөө тохиож буй бүх зүйлийг анзаар, нэг ч үйл явдал, нэг ч уулзалт санамсаргүй биш, бүгд алсдаа ямар нэг байдлаар танд эерэгээр нөлөөлнө.
Ээлтэй өдрүүд: : 18, 23, 24, 25
Анхаарах өдрүүд: 19, 26

Мэлхий

Энэ сард мэлхийн ордынхны эртнээс мөрөөдөж байсан хүсэл мөрөөдөл биелэх боломж гарч ирнэ. Гол нь аливаа зүйлийн эгзгийг тааруулж барьж авах, тэгээд сүүлийн мөчид шантрахгүй байх хэрэгтэй. Магадгүй хүсэж байсан зүйл чинь сэтгэлчлэн бүтчихээр мөрөөдөх зүйлгүй болчих вий гэж айж болох юм. Бүү ай, хувь заяаны бэлгийг талархалтайгаар хүлээн авах аваас амьдрал чинь илбийн юм шиг өөрчлөгдөх болно. Сарын эхэнд ямар нэг шалтгаанаар өөрт чинь таалагддаггүй хүмүүстэйгээ ч хүртэл эвтэй байхыг хичээ, энэ нь танд эртнээс бодож төлөвлөж байсан зүйлийг чинь хэрэгжүүлэхэд тус болно. Аль болох олны дунд байснаар өөрийгөө үнэлэх үнэлэмж өсөж, ажил хэрэгт чинь сайнаар нөлөөлнө. Харин сарын дундуур хэсэг хугацаанд нам тайван байж, эрэгцүүлж бодон юу хүсэж байгаагаа тодорхой болгож, сөрөг муу бодлуудаасаа салж, гэгээрэх үе. Сарын сүүлд таныг азтай тохиол хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 2, 5, 26, 27
Анхаарах өдрүүд: 3, 7, 10, 14, 18, 21, 25, 28.

Арслан

Энэ сард арслангийн ордынхон өнөөг хүртэл хийж байсан ажлаа зөв байсан гэдгийг батлах хэрэг гарна. Гэхдээ эргэн тойрныхондоо гэхээс илүү өөрөө өөртөө батлах болно. Бүхнийг өөрчлөх цаг нь болжээ гэсэн бодол орж ирэхийг үгүйсгэхгүй. Бүү яар, гутранги сэтгэл удаан зовоохгүй, гол нь өдий хүртэл өчнөөн хичээл зүтгэл гаргаж бүтээсэн зүйлээ яаран битгий нураа. Энэ нь ажил төрөлд ч, хувийн амьдралд ч адилхан хамаарна. Сарын эхэнд танд сонирхолтой, ашигтай санал ирэх бөгөөд үүнийг хүлээн авч хэрэгжүүлснээр та авъяас чадвараа олонд гайхуулж чадна. Бүү татгалз. Сарын дундуур хуулийн дагуу өөрт чинь харъяалагддаг эд зүйлст шунасан зарим нэгнийг сургах хэрэг гарч болзошгүй. Харин сарын сүүлээр та маш гайхалтай бэлэг хүлээн авна. Зарим нэг нь үүнийг эртнээс хүлээж байсан байж болох ч заримынх нь хувьд тааламжтай гэнэтийн бэлэг болно.
Ээлтэй өдрүүд: : 1, 2, 30
Анхаарах өдрүүд: 7, 14, 21, 28.

Охин

Охины ордынхон энэ сард материаллаг байдлаараа хамааралтай байдаг хүмүүстэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Тэднийг аль болох уурлуулахгүй өдөөн хатгахгүй байж, чимээгүйхнээр, анхаарлыг нь таталгүйгээр зорилгодоо хүрэхийг хичээ. Сарын эхэнд ямар нэг шинэ зүйл эхлүүлэхэд юмуу с маш чухал хойшлуулашгүй зүйл худалдан авахад гэр бүлийн төсвөөс мөнгө зарцуулахад ур ухаанаа уралдуулах хэрэг гарна. Сарын дундуур зан ааш таарамжгүйгээсээ болж ойр дотныхоо хүнтэй муудалцаж болзошгүй тул түүнийг ялих шалихгүй юмаар гоочилох гээд байлгүй тэр ч гэсэн өөрийн гэсэн бодолтой, амьдралтай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээ. Харин ажил дээрээ өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалахыг хичээх нь туйлаас чухал. Сарын сүүлд материаллаг эд зүйлстэй холбоотой ямар нэг хүсэл чинь биелэх болно.
Ээлтэй өдрүүд: : 3, 4
Анхаарах өдрүүд: 13, 19, 26

Жинлүүр

Жинлүүрийн ордынхныг энэ сард чухал хүнтэй танилцах юмуу сураг нь тасраад удсан хүнтэйгээ уулзах уулзалт хүлээж байна. Энэ үйл явдал таны хувийн амьдралд төдийгүй ажил хэрэгт чинь ч гэсэн нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Сарын эхээр төлөвлөсөн ажлуудаасаа ганцыг нь ч хойш тавихгүй байхыг хичээ, эс тэгвээс сүүлд нь түүнд зарцуулах цаг зав гарахгүй бөгөөд хожим нь таны ажлыг хойш чангааж түвэг удна. Түүнчлэн сарын эхний арав хоногт хүсэж байгаа зүйлээ бодит нөхцөл байдалтай уялдуулах хэрэг гарна, энэ нь материаллаг байдалтай чинь илүү хамааралтай байна. Сарын дундуур өөрийнхөө амар тайван байдлыг бодож зарчмаасаа бүү урва, эс тэгвээс хожим нь та өөрөө өөрийгөө уучилж чадахгүй. Түүнчлэн энэ хугацаанд ямар нэг хүнд юмуу ямар нэг зүйлд тэчъяадан тэмүүлэх болно. Сарын сүүлд мөрийтэй тоглоом юмуу сугалаанд хожсоноор эртнээс мөрөөдөж байсан зүйлээ өөрийн болгоно. Ээлтэй өдрүүд: : 5, 6, 14, 27, 28
Анхаарах өдрүүд: 1, 3, 10, 17, 22, 29.

Жинлүүр

Жинлүүрийн ордынхныг энэ сард чухал хүнтэй танилцах юмуу сураг нь тасраад удсан хүнтэйгээ уулзах уулзалт хүлээж байна. Энэ үйл явдал таны хувийн амьдралд төдийгүй ажил хэрэгт чинь ч гэсэн нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Сарын эхээр төлөвлөсөн ажлуудаасаа ганцыг нь ч хойш тавихгүй байхыг хичээ, эс тэгвээс сүүлд нь түүнд зарцуулах цаг зав гарахгүй бөгөөд хожим нь таны ажлыг хойш чангааж түвэг удна. Түүнчлэн сарын эхний арав хоногт хүсэж байгаа зүйлээ бодит нөхцөл байдалтай уялдуулах хэрэг гарна, энэ нь материаллаг байдалтай чинь илүү хамааралтай байна. Сарын дундуур өөрийнхөө амар тайван байдлыг бодож зарчмаасаа бүү урва, эс тэгвээс хожим нь та өөрөө өөрийгөө уучилж чадахгүй. Түүнчлэн энэ хугацаанд ямар нэг хүнд юмуу ямар нэг зүйлд тэчъяадан тэмүүлэх болно. Сарын сүүлд мөрийтэй тоглоом юмуу сугалаанд хожсоноор эртнээс мөрөөдөж байсан зүйлээ өөрийн болгоно. Ээлтэй өдрүүд: : 5, 6, 14, 27, 28
Анхаарах өдрүүд: 1, 3, 10, 17, 22, 29.

Хилэнц

Хилэнцийнхэнд энэ сард мөнгө өгдөг болон таашаал өгдөг зүйлийнхээ аль нэгийг сонгох хэрэг гарна. Сарын эхэнд та сонирхолтой гэрээ байгуулснаар санхүүгийн байдлаа мэдэгдэхүйц бэхжүүлж чадна. Хамгийн гол нь гэрээгээ байгуулахдаа дараа нь өөртөө түвэг удаад байхааргүйгээр зохиохыг хичээ. Сарын дундуур өөринхөө санаа бодлыг ойр дотныхоо хүмүүсээс нуухгүй нээлттэй байхыг хичээ, тэд таныг бүхий л талаар дэмжих болно. Харин нууцлагдмал байдал нь үл ойлголцол, хэрүүл маргаанаас өөр юунд ч хүргэхгүй. Сарын хоёр дахь арав хоногт та хүнд дурлах юмуу хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэнэ. Энэ нь танд өөрийгөө шинэ өнцгөөс харж мэдрэхэд тусална. Сарын сүүлд амжилт, аз жаргалыг алдахгүй барьж авахын тулд өөрийнхөө зөн совинг чагна.
Ээлтэй өдрүүд: : 8, 10
Анхаарах өдрүүд: 2, 6, 27, 30.

Нум

Энэ сар Нумынхны хувьд түвэгтэй хирнээ хөгжилтэй сар байна. Тэдний төлөвлөсөн бүх зүйл амжилттай хэрэгжих боловч хамгийн гол нь тэд үүндээ биеийн болон оюуны хүч ихээр зарцуулах шаардлагатай болно. Сарын эхэнд таныг тун хачирхалтай гэмээр нөхцөл байдал хүлээж байна. Гэхдээ үүнээс яаж гарахаас чинь ойрын болон хэтийн ирээдүй чинь хамаарах болно. Магадгүй өөрийнхөө нөхөр байна гэж төсөөлөхөөргүй хүнээс гэрлэх санал авч болзошгүй бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь харин ч гайхалтай сайхан сонголт болохыг үгүйсгэхгүй. Сарын дундуур өөрийгөө эсэргүүцсэн нэгнийг дарамтлах хэрэггүй. Гэхдээ тэдний аяыг дагах ч хэрэггүй, өөрийнхөө шийдсэнээр л бүхнийг хий, эргэн тойрондоо дайсагнасан сөрөг хүчин байлгахгүйг хичээ. Сарын сүүлд асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэх гээд байлгүй эрүүл саруул ухаанаар бод, тэгвэл танд алдах юмгүй харин ч өчнөөн ихийг олж авах болно.
Ээлтэй өдрүүд: : 9, 10, 12.
Анхаарах өдрүүд: 4, 11, 25.

Матар

Матрынхны хувьд энэ сар ээлтэй байх ч уян хатан, зөөлөн, алсын хараатай байснаар илүү их амжилтанд хүрнэ. Сарын эхэнд таны ирээдүйн зорилгод хүрэх замыг тань нилээдгүй товчилж өгөхөд туслах, ямар нэг хууль бус зүйл санал болгох бөгөөд уг саналыг тавьсан хүнд бүрэн дүүрэн итгэж байгаа тохиолдолд л зөвшөөр. Өчүүхэн төдий ч гэсэн эргэлзэж байвал татгалзсан нь дээр, тэгэхгүй бол дараа нь танд өчнөөн түвэг удаж мэдэхийг үгүйсгэхгүй.
Сарын дундуур таны зүрх сэтгэлд юу болоод байгааг анзаарч чагнан, хэн нэгний талаар тодорхой шийд гаргахыг хичээ. Эсвэл түүнтэй илүү ойр дотно бол, үгүй бол харьцаагаа тасал. Сарын сүүлээр урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах магадлал өндөр ч энэ бүхэн танд үнэхээр хэрэгтэй гэдэгт итгэлтэй байх ёстой.
Ээлтэй өдрүүд: : 3, 11, 14, 24, 28
Анхаарах өдрүүд: 2, 9, 12, 20, 23, 27, 30

Хумх

Энэ сард Хумхынхны өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл санааны байдалд сайнаар нөлөөлөх өөрчлөлт хүлээж байна. Гэхдээ энэ нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэлээ ч хэдэн төгрөг зарцууллаа гээд сэтгэлээр унах нь юу л бол, харин ч сайхан амарч, жинхэнэ утгаараа сонирхлыг чинь татах зүйлээ хийж чадна. Сарын эхээр та идэвхтэй байж зорьсон зорилгодоо хүрэхийг хичээ. Энэний төлөө албан газруудаар явж гуйх, шаардах хэрэг гарсан ч бүү шантар. Сарын дундуур өөрийн чинь хувьд хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлж, үүндээ бүх хүчээ төвлөрүүл. Энэ үе бол өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн ирээдүйд санаа тавихад хамгийн тохиромжтой үе. Сарын сүүлээр таныг баярлуулах сайхан мэдээ хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 4, 11, 14, 18, 28.
Анхаарах өдрүүд: 1, 15, 29

Загас

Энэ сард Загасынханд аз тохионо. Тэд санасан зүйлээ бүтээхээр барахгүй өөрийнхөө байр суурийг чамгүй бэхжүүлээд авна. Ямар нэг биелэгдэшгүй мөрөөдөл хүртэл биелэх магадлалтай. Сарын эхээр үүссэн нөхцөл байдлаас ашиг олохыг хичээ, үүний тулд зөн совингоо сонсож, магадгүй нэгээхэн зуур санасан зүйл чинь таны хүссэнээр болохгүй мэт санагдвал сэтгэлээр унах хэрэггүй, бүтэлгүйтэл мэт санагдаж байгаа зүйл ч таатай нөхцөл байдал болохыг үгүйсгэхгүй. Сарын дундуур ойр дотны хүмүүстэйгээ бүү муудалц, тэдний буруу гэдэгт итгэлтэй байсан ч цагийн эрхээр тэдний зөв болохыг, таныг гэсэн халамж хайрыг нь үнэлэх болно. Сарын хоёрдахь арав хоногт таныг тааламжтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх юмуу эртнээс дотно харьцаатай байгаа хүнээсээ бэлэг авна. Сарын сүүлд таныг бас нэг цагаа олсон гэнэтийн сайхан бэлэг хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 6, 9, 12, 16, 17.
Анхаарах өдрүүд: 4, 18, 25.

Чамайг хөөрхөн болгох 15 хямд хүнс

Гоо сайханд ашиг тустай, эрүүл хооллолтын жоруудад ихэнхдээ олоход хэцүү эсвэл арай л үнэтэй бүтээгдэхүүнүүд харагдаад байдаг нь нууц биш. Гэвч энэ удаад Гоолингоо найзууддаа зориулан 15 эрүүл мэнд, гоо сайханд ашигтайгаар барахгүй хямдхан, элбэг байдаг хүнсийг танилцуулж байна.
1. Даршилсан цагаан загас буюу лаазтай туна загас болон нухаш, шпрот байж болно. Энэхүү даршилсан цагаан загас, шопротноос биед хэрэгцээтэй хэмжээний загасны тос, илчлэгийг олж авна. Таргалчих болов уу гэж санаа зоволтгүй дээ. Дэлгүүрт даршилсан туна, цагаан загас 3000 орчим төгрөгний үнэтэй байдаг.
2. Тахианы цээж -бэлдэж идэхэд амархан, эрүүл, өөрийн биед хэрэгтэй хүнсийг сонгоход танд 6000 орчим төгрөг л хэрэг болно.
3. Өндөг- Дан ганц өглөөний цайндаа ч биш, өндөгийг өдрийн хоолондоо ч идсэн болно. Чанаад, шараад идэхэд хамгийн хялбар, хугацаа ч бага ордог, өег, биед тустай “хоол”.
4. Алим- Алим идээд өвчин, эмч 2 ийг холдуулж чадахгүй ч алиманд хөгшрөлтийг удаашруулдаг бэлдмэл агуулагддаг гэнэ.
5. Гадил- Ганцхан хэрчим гадил жимс идээд бүтэн өдрийн кальцаа нөхөөд, ядарч сульдсан булчингуудаа суллаж болдог.
6. Усан үзэм- Зүрх судасны үйл ажиллагаанд усан үзэм хамгийн тустайгаас гадна хар бараан өнгийн энэ жимс хөгшрөлтийн эсрэг бэлдмэл ч агуулагддаг.
7. Сармис- Хэрчээд жижиглээд хоолондоо хэрэглэ. Цусны эргэлтээ сайжруулж, мөн хоол шингэлт ходоодны үйл ажиллагаанд ч сармис сайн. Хаврын салхи хавирга нэвт үед ханиаднаас ч таныг хамгаална.
8. Сонгино- Ааг үнэр ихтэй бөндгөрхөн ногоонд гэнэтийн хорт хавдар, элдэв өвчнөөс сэргийлж биеийн дархлааг сайжруулдаг шидтэй. Шарж хуураад ааг, эвгүй үнэрийг нь дараад л болоо. Өдөр тутам л хоолондоо хэрэглэдэг шүү дээ.
9. Лууван- Ээжийн зөв байжээ. Лууван үнэхээр нүдний хараанд тустай!
10. Цэцэгт байцаа- Броколли гэж нэрлэдэг дээ? Яг л шүдний сойз мэт ходоодонд наалдсан элдэв хоолны үлдэгдэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад зогсохгүй А, С витаминаар тун баялаг. Цэцэгт байцаа тэжээллэг хүнснүүд дотроо л SUPER STAR!
11. Бор будаа- Хөц будаа, хар будаанд цагаан будаанаас хавь илүү тэжээл витамин агуулагддагаас гадна монгол хүний биед цагаан будаа тийм ч тохиромжтой биш. Хоолондоо, түргэн хоолны газар хоол сонгохдоо ч бор будааг сонгож заншаарай.
12. Сүү- биеийн галбир хадгалахдаа мэргэжилтэн шүү дээ. Өглөөд 1 стакан сүү, өдөр ч бас ажлынхаа хажуугаар сүү ууж байхыг зөвлөе!
13. Йогурт- жимстэй иогурт, тараг зүгээр л битүү кальцаас гадна таргалуулахгүй.
14. Ус, ус, ус бас дахин ус- жүүс, цай юу ч байсан уснаас авах шингэний хэмжээг нөхөхгүйгээс гадна жингээ хасах хүсэлтэй бүсгүйчүүд устай нөхөрлөх хэрэгтэй.
15. Улаан лоолийн жүүс- ажлын ачааллаас болж ядрах, лекцийн үеэр толгой “ажиллаж” өгөхгүй манараад байдаг. Шөнөжин төслөө бичиж, шалгалтандаа бэлдэх гэтэл нойр хүрээд болж өгөхгүй үед кофеноос илүү Улаан лоолийн жүүс ашигтайг санаарай. Эмэгтэйчүүд цус багадалттай байх муу учраас улаан лоолийн жүүс цусны эргэлтийг сайжруулдаг.